Мисс Монголиа Холбоо
MИСС МОНГОЛИА ХОЛБОО
“Мисс Монголиа Холбоо” нь Mонгол орны гоо сайхан, үнэт зүйлсийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилах, монголын залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, харилцааны соёл, гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах зорилготой ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд тус холбооноос энэхүү зорилгынхоо хүрээнд Монголын гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж “Miss International”, “Miss Intercontinental”, “Top Model of the World” зэрэг дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцох оролцогчыг сонгон шалгаруулах эрхийг манай холбоо эзэмшдэг юм.
MISS INTERNATIONAL тэмцээн нь 51 жилийн түүхтэй, дэлхийн 60-80 орны бүсгүйчүүд оролцдог том арга хэмжээ юм. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай юм. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.
Бид энэхүү зорилгынхоо хүрээнд монголын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд шалгарсан бүсгүй маань “Miss International 2011” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох юм.
Бид тус тэмцээнд өөрийн орны төлөөлөгчийг оролцуулснаар Монгол бүсгүйн гоо үзэсэглэн авьяас чадвар мэдлэг боловсролыг дэлхийн улс орнуудад таниулахын зэрэгцээ шалгаран оролцсон бүсгүй маань улам ихийг сурч мэдэн бусдадаа үлгэр дууриалал үзүүлэх болно.
Дашрамд дурдахад Miss Mongolia 2004 тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн орлцсон Монголын мисс Ч. Содтуяа нь олон улсын фото мисс болж,шилдэг 15-д багтсан нь томоохон амжилт болсон юм.
Мисс Монголиа холбооны гишүүдийн зүгээс тус тэмцээнд оролцож буй Монголын бүсгүйчүүдийн төлөөлөл болсон охидууддаа өндөр амжилт хүсье.
Мисс Монголиа Холбооны Удирдах Зөвлөл