“Мисс Интернэйшнл-2011” тэмцээний гуравдугаар байрын шагнал хүртлээ

 

 

miss-international-2011-2-middleХятадын Сычуань мужийн Чэнду хотын Дуурийн театрт 2011 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр “Мисс Интернэйшнл” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт зохион байгуулагдаж ялагчдаа тодруулжээ. “Мисс Интернэйшнл- 2011” тэмцээний тэргүүн миссийн титмийг Эквадорын гоо бүсгүй  Мария Фернанда Корнехо зүүсэн бол хоёрдугаар байрын шагналыг Венесуэлийн мисс Жессика Барбоса хүртлээ.

Харин гуравдугаар байрын шагналыг саяхан болсон “Мисс Монголиа-2011” тэмцээний тэргүүн байрын титмийг зүүж, олон улсын “Мисс Интернэйшнл” тэмцээнд оролцох эрхтэй болсон Идэрсайханы Төгсөө хүртжээ.

 

 

 

miss-international-2011-mongolia

“Мисс Монголиа-2011” тэмцээний ялагчийн титмийг зүүх агшиндаа “Би Монголын нэрийг дэлхийн тавцнаа дуурсгах болно. Амлаж байна” хэмээн итгэл төгс хэлж байсан гоо бүсгүй маань оюун ухаан, гоо үзэсгэлэн, тэгш сайхан бие галбир, авьяас чадвараараа олон орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж, үнэхээр эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж чадлаа.

Тус тэмцээний эхний 15-д Монголоос гадна Эквадор, Венесуэл, Панам, Пуэрто-Рико, Бразиль, Нидерланд, Латви, Орос, Тайланд, Филиппин, Ливан, Швед, Вьетнам болон Тринидад Тобагогийн гоо бүсгүйчүүд багтжээ.

“Нөхөрсөг мисс”-ээр Хавай болон Мексикийн гоо бүсгүйчүүд шалгарсан бол “Олны таашаал хүртсэн мисс”–ээр Филлипиний гоо бүсгүй тодорчээ. “Фото мисс”-ээр Венесуэлийн гоо бүсгүй, Үндэсний хувцасны шагналыг Тайландын мисс хүртсэн байна.

 

miss-international-2011

 

miss-international-2011-3